5 настай хүүхдүүд уншиж сурах хэрэгтэй юу?
Охидын маань цэцэрлэгийн хаалтын өдөрлөг болно гээд эцэг эхчүүдийг урьжээ. Палааж, сандаал болоод л бөөн юм болж болж охид маань явж би өдөр баяр дээр нь очлоо. Ингэхэд би тэр аймшгийн барби палаажинд ямар дургүй вэ.
За тэр палааж яахав гол юмаа ярий. Хүүхдүүд дуулаад л бүжиглээд л хөөрхөн эгдүүтэй байнаа. Тэгтэл бэлтгэл бүлгийн буюу 5 настай хүүхдүүдийн үзүүлэх тоглолтыг хараад би бүр цочирдон ангайв. Өнөө дуулж байх зуураа хулгайгаар „Ээжээ би 2р бадгий нь мартчихсаншд“ гэж ээж рүүгээ дохин инээлгэж байсан бяцхан хүүхдүүд чинь „Ном. Би ном уншлаа. Ах ном уншсан“ гээд л уншаад, болоогүй ээ бүр бяцхан божгор гараараа хэл мэлээ гарган мэрийлттэйгээр бичээд унавал яахав? Би бүүр айсандаа хажуугийн нэг ээжээс „хүүе энэ чинь одоо юу болж байнаа?“ гээд асуусан чинь „одоо ихэнх сайн сургуулиуд чинь уншиж бичдэг хүүхэд авдаг болсоншдээ“ гээд хажуунаас нь нэг хүүхэн намайг сарнаас ирсиймуу гэж гайхсан харцаар хараад миний бүр зүрхийг зогсоочих дөхлөө. Эцэг эхчүүд ч дэмжиж байна!!!??!!!??
Миний бодол:
Одоо хүүхдүүд 6хан настайдаа сургуульд ордог болжээ. Дээр үед хүүхдүүд 8тай сургуульд ордог байсан. 2хон насны зөрүү ямар хамаатай юм гэж зарим нь бодож байж магадгүй. Та нар 8, 6тай 2 хүүхэд олж аваад ядаж зэрэгцүүлж зогсоогоод хараарай. Аймаар ялгаатай байгаа биз? Гэтэл 5 настай хүүхдүүд чинь зарим нь бүүр мээмнээсээ ч олигтой гараагүй яваа нялх амьтад шүү дээ. Тэд тоглож наадан, орчин тойрноо танин мэдэж, сургуульд орохдоо бэлдэн дугуй, дөрвөлжинхөн бичиж, 10-20 минут анхаарлаа төвлөрүүлдэг болчвол хангалттай биш гэжүү.Цэцэрлэгийн багш нарт балыг зөв бариулахаас эхлээд, тоо үсгүүдийг зөв бичүүлэх гэх зэрэг бага ангийн багшийн заах арга, чадвар, зөвшөөрөл бий юу?
Бага ангийн багш нар тэгээд юу хийхэв? Шууд уншдаг, бичдэг, тоо боддог хүүхдүүд бэлэн авчаад гэдсээ илээд суухуу? Хүүхдүүд маань хичээлд орсон эхний жилээ юу хийхэв? Эссэ бичиж, альгебра үзэж, гурван гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг болохуу?
Эцэг эхчүүд минээ хүүхдээ хайрлаач, хүүхэд байх, тоглож наадах хугацаанаас нь битгий хумаслаач. Та нарын л шийдвэр шүү дээ. Тэдэнд, би уншиж сурмааргүй байна гэх эрх мэдэл байдаг билүү?
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол.... гэж хүн бүхэн хүсдэггүй гэжүү?