2010-06-03
Дурлалд насны хязгаар байдаг уу?

Аймаар хөөрхөөн. Саяхан би охиныхоо цэцэрлэгийн хүүхдүүдтэй музей үзвээ. Тэгсэн нэг хүү ангийнхаа охинд дурлачихжээ. Ерөөсөө хажуунаас нь салахгүй, бүүр нүүр лүү нь ширтээстэй. Байнга хөтлөөстэй.
Тэгсэн чинь Динозавр үзэж байх хооронд гай болоод өөр нэг банди охиных нь гараас хөтөлчихжээ. Бүр үнэгээсээ уурлаад өшиглөөд хайраад аюул болохнээ. Юунаас болоод зодолдох болсоноо нөгөө хүү нь сайн мэдээгүй ч эрэгтэй хүүхэд л юм хойно нэг их бодсон ч гүй угтаад л нударга зөрүүллээ. Багш нь дундуур нь орж байж нэг юм салгав. Тэгсэн хүү гомдоод уйлаад суучваа. Багш нь охиныг аргалуулахаар явуулж, охин ч хөтлөнө энэ тэр гэж аргадаж байж уур нь гарч хөтлөлцөөд цааш явдаг байна шүү. Охин нь ч хөөрхий мэдэж байгаа юм алгаа. Хүү үнэхээр дурлажээ. Нээх хөөрхөөн.

Сэтгэгдэл:


Гү хэлээд юүхэв, би өөрийгөө бодсон чинь бүр 10 жилийн бараг томхон ангид орж байж дурлаж байсан байхын ярзайтал инээх
Бичсэн: Mama цаг: 22:21, 2010-06-09 | Холбоос | |


хэхэ хөөрхөн юмаа.дурлал ч одоо эрт ирдэг болжээ дээ
Бичсэн: legion цаг: 22:12, 2010-06-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax