2010-06-13
БОРОО БА НҮХТ
Анх бороо ороосой гээд байсан чинь хэдэн өдөр дараалж ороод болиосой болдог байшд. Гадуур ч гарч болохгүй яасан гэцүү байваа.
Өнөөдөр сайхан дулаарлаа гэж баярлаад жоохон агаарлах санаатай ойрхноор нь Нүхт яваатахсан чинь буруутдаг байна шүү. Орох хаалгандаа модоор хаалт хийгээд, болоогүй ээ2 хамгаалагч зогсоочиж. Уртдчилж захиалга өгөөгүй бол оруулахгүй гэнэ. Яагаад ийм болсоныг хэлэх эрхгүй гэнэ. Гүэ тэр залууст ямар буруу байхав. Ингэхэд Нүхтэд юу болсоныг мэдэх хүн байхгүй биээз?
Эргээд тэр хавийн уул модонд очий гэтэл баахан баячуудын хашаа дээшээ өгсөх бүхий л боломжийг тагласан байхым. Арай хийж 1 нүх олоод сэнгэнэсэн сайхан үнэртэй, цэцэг ногоо дэлгэрсэн, хус голдуу модтой газар олж 2 цаг тарвалзаж байгаад ирсэн чинь охин маань усныхаа савыг хаячиж. Хөөрхөн ягаахан өнгөтэй, шив шинэхэн сав байсынсан. Ядаж хонхойж, таг нь хугарсан дүүгийнхээ хуучнаа хаяхгүй, цо цо цо. Харамсаад болдгүй.
Өнөөдөр ер нь бороотой өдөр байсан бол дээр байх байж дээ.

Сэтгэгдэл:


Супер мама нь
одоо 2 дахь удаагаа усны саваа хаяж байгаа гэхээр чинь дэнднээ айн? Шоо шинэхэн байсан болохоор нь жоохон харамсаад, хөөрхөн ягаахан "царай" нь нүдэнд харагдаад байсымлдаа. хэлээ гаргах
Одоо ч дахин авч өхгүй ээ. Bonaqua-г шууд л пластик савнаас нь .... ирмэх
Бичсэн: Mama цаг: 15:09, 2010-06-15 | Холбоос | |


amarch zugaalah ch gazar howor bolj de huurhii гуниглах
yaagaad ter sawand tegtlee haramsaad bgam bolooo эргэлзэх ярзайтал инээх
Бичсэн: arch_tseegii цаг: 13:53, 2010-06-15 | Холбоос | |


Хаях ёстой юм нь хаягдсан ч юм билүү баярлах Сайны ёр ч юм билүү ярзайтал инээх
Бичсэн: director цаг: 11:44, 2010-06-15 | Холбоос | |


хэхэ. Заримдаа санасанаар болдогүймдөө. хэхэ. За яадгий дахиад шинийг аваад өгчинө биздээ. Энэ супер маам нь. smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:33, 2010-06-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax